Tuesday, June 3, 2014

Нойтон кетний хүүрнэл



Аяа, Монгол ороон гэж... Жилийн 4 улирлыг 4хөн цагийн дотор харж болдог ганцхан орон. Өглөө нь цэлмэг тэнгэрт наран авхай морилж, хэсэгхэн хугацааны
дараа хаврын хавсарга салхи хавирга нэвтлэх мэт цоо салхилаж, гэнэтхэн л хар хар том том үүлнүүд, тэгснээ бороо дуслаад л, шиврээд л, ширүүсээд л. Цаг гаруй үргэлжилсний дараа цасан зөөлөн зөөлөн хаялаад л... За энэ ч яахав байгалийн л үзэгдэл, харин үүнд зохицон амьдарна гэдэг? Бороо оров уу үгүй юу зам дээр уртаас урт түгжрэл үүсч, манай хэдэн ууртай жолооч нарыг нэг сайн уурлуулаад авна даа, үнэн дээ тэдний л буруу, бие биендээ хүлээцтэй хандаж, хүлцэнгүй байгаагүйгээс л болж байгаа байх л даа,,, За тэгээд манай эзэн шиг оюутан гарууд нэг газраа 20 минут түгжирч зогссоны эцэст алхахаар шийдээд автобуснаасаа буугаад алхаж гарна даа, за тэгээд шалгалт нртэй оюутнууд бол будаа, ядаж байхад бороо ширүүн, зам дээр ус зайлуулах хоолой байхгүй, энд тэндгүй шавар шалбааг, тэгээд дээр нь онгироо жолооч нар ус цацаад л, чадахаараа үсэрч цовхчиж явсаар арайхийн зам гарна, би шалба нойтон. Амьхандаа бороотой гээд л өмссөн байх. За би ч бас гайгүй ээ,энд тэндгүй новь нойтон углааш, туфль, сандалнууд үзэгдэнэ. Ганцхан борооны дараа хотын тал хүмүүс ханиадтай, түгжрэлд хамаг ажлаа алдаастай, захаас 5 цагт гараад 11 цагт хороололд очоостой л болж байх шиг байна.
Ёстой л их хотын амьдралд зохицож амьдарна гэдэг урлаг юм даа, эзэн минь... /2013.05.27 Ч.У/

No comments:

Post a Comment